Жүжигчдэд учирсан дурлалын гурвалжин
“Шинэ үе” продакшны жүжигчдийн тарьсан балаг хүмүүсийн шүүмжлэлийг багагүй хүртээд байна. Олны нүдэнд ил байдаг хүмүүс гэхэд биеэ зөв авч яваагүйд дургүйлхэх хүмүүс олон ч, аргагүй шүү дээ гэх хүн ч цөөнгүй байна.
Жүжигчин Д.Оюунтуул Ц.Алдармаа нар анх юунаас болж ийнхүү Бүгд Найрамдах уншуулах дээрээ тулсан нь сонин. Шалтгаан нь их энгийн бөгөөд дурлалын гурвалжин байсан гэх сураг чих дэлсэх боллоо. Ц.Алдармаагийн учиртай залууд Д.Оюунтуул ч зүгээргүй байсан бололтой.
Тухайн үед тэд Орхон аймагт томилолтоор ажиллаж байв. Хоёр бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн өнөөх ханхүү ч тэдэнтэй хамт байж. Тэд ялихгүй зүйлээс болж маргалдаж эхэлсэн бөгөөд сүүлдээ хэрүүл даамжран уулздаг залуугийнх нь дэргэд Д.Оюунтуул Ц.Алдармааг авъяасгүй, чадваргүй зэргээр доромжлон аягатай ус хүртэл цацсан байна. Ц.Алдармаа ч мөчөөгөө өгөлгүй түүн рүү ус буцалгагчтай халуун ус чулууджээ. Тэдний энэ үйлдэл нь эцсийн дүнд нэгнийхээ амьдралд тодоос тод хар толбо суулгаж байгаа нь тун харамсалтай.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ