Ц.Алдармаа хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна

Өнөөдөр болж буй үйл явдлын хамгийн анхаарал татаад байгаа зүйл бол “Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Ц.Оюунтуул нарын шүүх хурал юм.

Тэдэнд холбогдох шүүх хурлыг нээлттэй эхлүүлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлт тавьснаар хаалттай хуралдах болсон.

Ц.Оюунтуулын өмгөөлөгчийн хувьд "Ц.Алдармаагийн хохирлын төлбөрийг бэлнээр авч ирсэн. Үйлчлүүлэгчийнхээ олон сар эмчлүүлсэн дээрээс нь ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй тиймээс ялыг хөнгөрүүлэх талаас хуралд оролцоно" гэв.

Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч мөрдөн байцаалтыг буцаалгах саналтайгаар оролцож байгаа юм байна. Гэрчээр тус продакшны жүжигчин Ганбаатар болон Цолмон нар оролцож байгаа бөгөөд хурал үргэлжилсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ