Жүжигчин А.Ганчимэг ӨНӨР БҮЛ төвийн хүүхдүүдтэй киногоо хамт үзлээ
Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг УДЭТ-ын нүүр царай болсон чадварлаг уран бүтээлчид билээ.
Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан эдгээр гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киног бие даан хийсэн.
Тэд саяхан "Зүрхээр наадагч" нэртэй ээлжит киногоо нээсэн бөгөөдтасалбар нь олдохгүй эрэлт үүсгээд байгаа гэнэ. УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг та бидний сайн мэдэх “Рашаантын 18”, “Нээг хоёрыг гурав аа”, “Помогите Нам” “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран бүтээлээрээ шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан билээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа: "Зүрхээр наадагчид Хүүхэд гэр бүл хөгжлийн ӨНӨР БҮЛ төвийн хүүхдүүдтэй киногоо хамт үзлээ... кинонд тоглосон авъяаслаг, эх орныхоо ирээдүй болсон багачууддаа аз жаргалын дээдийг хүсье...хамтран ажилласан Тэнгис кино театрын хамт олондоо талархая..." хэмээн бичсэн байна. Ямартай ч залуу уран бүтээлчдээ урлагийн амжилтыг хүсье !
Г.Ганчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ