Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Өнөөдөр "Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд болно.
Энэ сарын 13-нд шүүх хурал болох байсан ч шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй тул шүүгчийн зүгээс шүүх хурлыг дахин хойшлуулахгүйг анхааруулан 3 хоногоор хойшлуулсан. Тиймээс өнөөдрийн хурлаар тус хэрэг шийдвэрлэгдэх юм байна.
Жүжигчид орон нутгаар тоглолтоор явж байхдаа маргалдаж, бие бие рүүгээ халуун ус цацаж, хүнд гэмтэл учруулснаас хэрэгт холбогдсон.
Харин тус хамтлагийнхны хувьд шүүхээр хэргээ шийдүүлэхээр өөрсдөө ойлголцож, эвлэрэлцэхийг хүсэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ