Н.Адъяабат: Би "B" шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй

Монгол улсын начин цолыг энэ жилийн наадмаар хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн нь батлагдлаа гэдгийг өчигдөр Үндэсний бөхийн холбоо албан ёсоор зарласан. Гэтэл энэхүү мэдээлэлдН.Адъяабат дараахь хариуг өгсөн байна.

Тэрээр “Өчигдөр интернетээс энэ талаар олж мэдлээ. Одоогоор тайлбар өгмөөргүй байна. Надаас допинг илэрсэн гэхэд гайхаж байна. Би нэр төр хөөгөөд яваад байддагүй болохоор ач холбогдол өгөхгүй байгаа. Эхний хариуг олон хоногийн өмнө мэдсэн. Гэхдээ хоёрдугаар шатны шинжилгээг тухайн бөх өөрөөсөө мөнгө төлж гаргуулдаг гэж сонссон. Үнэндээ би хоёр дахь шинжилгээ буюу "B" шинжилгээг хийлгэе гэж мөнгө төлөөгүй. Хэн нэгэн миний өмнөөс мөнгө төлсөн юм уу мэдэхгүй” гэв.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ