Мадоннагийн хүү Рокко олныг цочирдууллаа
Английн алдарт дуучин Мадоннагийн 14 настай хүү интернетэд оруулсан бичлэгээрээ олныг шуугиулаад байна. Тэрээр "Исламын улс" террорист байгууллагынхан хэрхэн хүүхдүүдийг бөөнөөр нь буудан хороож байгаа бичлэгийг оруулсан бөгөөд тайлбар дээр нь Рокко "Хэрэв та нар урьдын адил хүмүүсийг ялгадас гэж үзэж байгаа бол би та нарыг зогсоох болно.
Бидэнд үүнээс ч илүү ноцтой асуудлууд бий. Тэнэг мангарууд бидэнд хэрэггүй" гэж бичжээ. Энэ тухай иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд түүнийг маш олон насанд хүрээгүй хүүхдүүд дагадаг.
Энэ нь буруу үлгэр дууриал болж байна, сөрөг үр дагавартай хэмээн шүүмжилж байна. Харин алдарт дуучин хүүгийн талд бйагаа гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр "Хүмүүс иймэрхүү хүчирхийллийг үл тоох хандлагатай болсон. Иймээс хүү маань дэлхийд одоо болж байгаа аймшигтай хүчирхийллийн дэргэд бидний асуудал юу ч биш гэж хэлэхийг оролдсон юм. Эрх чөлөөд тэмүүлэх, тэмцэх нь түүний цусанд шингэсэн гэж хэлэхэд болно. Энх тайваны төлөө залбирцгаая" хэмээн мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ