Ц.Элбэгдорж: Миний хүүгээс зураг иржээ

"Миний хүүгээс зураг иржээ. Өмнөд Суданд энхийг сахиулж байгаа юм" гэж улсын маань төрийн тэргүүн, Ц.Элбэгдорж фэйсбүүкдээ зургийг нь тавьжээ.

Харин фэйсбүүкийн найзууд нь түүнд "Ерөнхийлөгч хүн хүүгээ явуулж байнаа гэдэг чинь сайн хэрэг шүү, бахархаж байна". "Монголдоо цэрэгт явсан хүүтэй улстөрч хэн бэ, хэд вэ? Бахархаж байна". "Хэний хүүхэд ингээд явж байна? Алив томчуудын хүүхдүүдээс ингэж яваа хүн байна уу? Энэ бол ухаантай аавын сайн хүү байна. Баяр хүргэе". "Ёстой мундаг.....Ер нь рекламдсан байсан ч яадаг юм бэ... Авлигачдын хэнийх нь хүүхэд өнөөдөр энхийг сахиулаад явж байгаа юм... Би болон миний гэр бүл Эбэ-г дэмждэг шүү... Бидэнд эд мөнгө, талх тариа өгөөгүй ч итгэл найдвар гэгч том баялаг өгч байдагт нь талархдаг. Эгэл ардууд ухаантай, чадвартай... Бид хэнээс ч гуйхгүй амьдарч, эд баялагийг хүссэнээрээ бүтээж чадна. Гагцхүү бидэнд мөрөөдөл биш итгэл найдвар авч ирэх тэр удирдагч л хэрэгтэй." гэх мэт сэтгэгдлүүдийг илгээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ