Н.Энхбаяр улс төрийн орогнол хүссэн үү?
Цахим ертөнцөөр өнөөдөр хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр БНСУ-ын иргэн болох хүсэлтээ өгсөн тухай юм. Энэ талаар Солонгосын хэвлэл мэдээллээр сарын өмнөөс цацагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр дахин ийн цуурч эхэллээ.
Түүний хүсэлтийг хүлээж авсан гэсэн мэдээллийг Солонгосын хэвлэл мэдээллээр цацсан юм.
Харин энэ талаар МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ мэдээллийг эрс няцааж, Монгол улсын хуулийн дагуу эхлээд эх орондоо иргэншлээ солиулах хүсэлт гаргах ёстой байдаг. Тиймээс энэ бол улс төрийн явуулга” хэмээсэн юм.
Гэтэл иргэдийг эргэлзүүлээд байгаа асуудал бол Солонгосын телевиз, сайт, сонин гэх мэт олон мэдээллийн хэрэгслээр сарын өмнө улс төрийн орогнол хүссэнийг өнөөдөр хүлээн авсан. Ийм өндөр албан тушаал хашиж байсан гадаадын иргэдээс Солонгос улсын иргэн болсон анхны хүн нь Mонгол улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болоод байна хэмээн цацсан явдал юм.
Энэ мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэ асуудлаар тус намынхан Солонгосын ЭСЯ-нд албан бичиг хүргүүлэхээр бэлдээд байгаа аж. Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа, удахгүй эргэж ирнэ. Улс төрийн орогнол хүссэн асуудал бол ор үндэсгүй цуурхал хэмээн Н.Энхбаяр намын нөхөдтэйгээ утсаар ярихдаа хэлсэн гэнэ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ