"Google" компанийг шүүхэд өгнө хэмээжээ

Хуульч Марти Сингер "хувийн нууцад халдсан" хэргээр Google-ийг шүүхэд өгнө хэмээн анхааруулсан талаар BBC мэдээлжээ.

New York Post сонинд нийтэлсэн Google-ийн удирдах албан тушаалтанд хаягласан түүний захидалд "Google зургуудыг устгах тал дээр шуурхай, хариуцлагатай арга хэмжээ авч чадаагүй, мушгин гуйвуулагчдын жигшмээр үйлдлийг үл тоосон" хэмээжээ.

Энэ явдлын дараа хакеруудад алдсан алартнуудын нүцгэн зургийг Google компани устгаж, олон хаягуудыг хаажээ. Хакерууд Кара Делевинь, Рианна, Ким Кардашиан, Женнифер Лоренс зэрэг олон алдартны зургуудыг 4Chan зэрэг сайтуудад тавьсан нь шуугиан дэгдээгээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ