Жүжигчин Эштон Катчер зодоон хийжээ
Америкийн нэрт жүжигчин Эштон Катчер Калифорни мужийн Индио хотод зохиогдсон Stagecoach хөгжмийн их наадмын үеэр хамгаалалтын ажилтантай нударга зөрүүлжээ. Хэрэг явдал хашлага бүхий хөгжмийн тайзны дэргэд болсон байна. Катчерын нэгэн шүтэн бишрэгч бүсгүй түүн рүү дөхөж очоод гар барихыг хүссэн гэнэ. Жүжигчин эр түүний өмнөөс очиж явтал хамгаалалтын ажилтан тэдний замд хөндөлсөөд хоёуланг нь түлхжээ. Үүнээс улбаалж эрчүүд ширүүн түлхэлцэж эхэлсэн бөгөөд удалгүй жүжигчин эрийн найзууд тэднийг салгасан байна. Хамгаалалтын ажилтан жүжигчин эрийг тэндээс гаргахыг шаардсан ч Катчер тоглолтыг өөрөө орхиж явсан аж. 35 настай жүжигчин эр энэхүү сөргөлдөөнийг эхлүүлээгүй бөгөөд хамгаалалтын ажилтан хэв журам сахиулах гээд хэтрүүлчихсэн бололтой. Эх сурвалжийн хэлж байгаагаар Катчер “TheTwo and a Half Men” цувралд тоглосоноороо 700 сая ам.долларын ашиг олоод байгаа гэнэ. Гэхдээ тэр түрэмгийн зан гаргахыг хүсээгүй. Зөвхөн фэнүүдийнхээ эрх ашгийг бодсон шүү гэж ярьсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ