Бооёо хамтлагаараа шүүх танхимд иржээ
Хошин урлагийн “Шинэ үе” продакшн эмэгтэй жүжигчдийн эрэлд гарсан талаар цахим ертөнцөөр шуугиад амжсан. Г.Ундармаа хүмүүнлэгийн ажил хийж байснаа Ц.Амбий, Б.Баатархүү хоёртой Өвөрмонгол руу тоглолтоор явсан сураг гараад байв.
Харин тус хамтлагийн Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар эмнэлэг, шүүх, цагдаагийн газраар эргэлдээд тун чиг дуулиантайхан байгаа.
Энэ хоёр жүжигчний бие биеэ түлсэн, түлэгдсэн хэргийг шүүх хурал өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд хэлэлцэхээр болсон ч хойшиллоо. “Шинэ үе” продакшны захирал Бооёо хоёр бүтэлгүй гишүүддээ дэм өгөх гэсэн үү, эсвэл бүр гэрч болох байсан уу, ямартай ч жүжигчдийнхээ хамтаар ирсэн харагдана лээ. Шүүх хуралд жүжигчин Д.Оюунтуул хүзүүгээ битүү ороочихсон, Алдармаа нь малгайгаараа нүүрээ нуух аягтай морилсон байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ