Жүдочид Азийн наадмаас хоёр алтан медаль авлаа
Азийн спортын их наадам БНСУ-ын Инчеон хотод эхлээд байгаа.
Өнөө өглөө буудлагын тамирчин бүсгүйчүүд хүрэл медаль хүртээд байсан бол дөнгөж саяхан жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо.
Мөн Челябинскт болж өнгөрсөн дэлхийн аваргын алтан медаль хүртсэн дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү Монгол Улсын төрийн далбаа Азийн наадмын эхний өдөр хоёр удаа Инчеоны тэнгэрт мандлаа.
Монголын баг тамирчид эхний өдөр жүдо бөх, буудлагын төрлөөс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн амжилтаараа БНХАУ (5 алт, 1 мөнгө, 4 хүрэл), БНСУ (4+4+3)-ын ард гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Жүдогийн хувьд манай жүдочид багийн дүнгээр хоёр алтан медальтайгаар тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ