Ц.Алдармаа эргэн ирлээ

“Шинэ үе” продашины жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт аялан тоглолт хийж байх үедээ маргалдаж улмаар бие бие рүүгээ халуун ус цацсан тухай мэдээлэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас салаагүй.

Дээрх хэргээс хойш хоёулаа нам жим байх болсон. Тэгвэл жүжигчин Ц.Алдармаагийн хувьд “Давхар цохилт” хэмээх шинэ уран бүтээлд тоглосон байна.

Ийнхүү тэрбээр уран бүтээлдээ эргэн орж байгаа бололтой. Харин Д.Оюунтуулын тухайд, саяхан оюутны ангийнхныхаа уулзалтад очсон зураг нь цахим ертөнцөд харагдсан. Тэгэхээр хоёр бүсгүй хоёул эдгэрсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ