“Хувьсал” продакшны бүсгүйчүүд театр байгуулна

УДЭТ-аас өрх тусгаарлан гарч “Хувьсал продакшн”-аар овоглосон гавьяат жүжигчин У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киногоор ихээхэн амжилт олсон.

Мөн саяхан нээлтээ хийсэн “Зүрхээр наадагч” хэмээх хоёр дахь дэлгэцийн уран бүтээл нь ч үзэгчдийн хүртээлд ихэд нийцээд байгаа юм.

Драмын урлагаас дэлгэцийн урлагт хүч түрэн орсон гурван бүсгүй цаашид урлагийн алтан тайзаа ч орхилгүй илүү өргөн хүрээтэй уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Тиймээс “Хувьсал” продакшнаа театр болгож, дэлхийн сонгодогуудыг ч тоглох бодолтой байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ