73 настай эмэгтэй интернэтээр хань ижлээ эрээд сүйд

Британийн Дерби хотын 73 настай Жейн Пеш гэгч эмэгтэй танилцах сайтуудад ер бусын эрэлттэй байгаа ажээ. Ийм ахимаг настай гэхэд, тэр 15-20 насаар залуу харагддаг байна. Тэр бие галбираа байнга анхаарч, гоо сайхны мэс засалд хийлгэхэд 16 мянга гаруй ам.доллар зарцуулаад байгаа гэж “Миррор” сонинд дурджээ.

Хатагтай Пеш гурван хүүхэдтэй, нөхөр Уолтер нь гурван жилийн өмнө өнгөрсөн гэнэ. Тийнхүү британи эмэгтэй одоо шинээр амьдрал зохиож болно хэмээн шийдсэн хэрэг. Гэтэл түүний үе тэнгийнхэн гэртээ сууж, телевизор үзэж, ойрхны супермаркет орох төдийхнөөр өдрийг өнгөрөөдөг биш билүү.

Харин Жейн Пеш сайн гоо сайхны мэс засалчаар мэс ажиллабар хийлгэхийн тулд Европын талыг туулахад ч бэлэн байгаа гэнэ.

Тэр хоёр сар болоод л ботокс шахуулахад 500 орчим ам.доллар гаргадаг, түүнчлэн саяхан хүзүүнийхээ арьсыг татуулж, үүнд 6400 ам.доллар өгчээ. Гэхдээ эмэгтэй үрсэн мөнгөндөө огт харамсдаггүй бөгөөд бүхий л амьдралдаа цуглуулсан мөнгөө хүссэнээрээ зарцуулах эрхтэй хэмээн ярьдаг байна.

“Би танилцах сайтад бүртгүүлсэн, үүний дараа 30-40 насны эрчүүд надад бичиж эхэлсэн. Надад аятайхан санагдаж байгаа ч, би бүгдэд нь татгалзсан хариу өгсөн, би арай ахимаг хүнийг эрж байгаа. Би өөрийгөө хөгширсөн хэмээн огт үздэггүй, тийм болохоор би яагаад бүр шал хөгшин эрчүүдтэй харьцах ёстой гэдэг нь надад огт ойлгомжгүй санагддаг” гэж 73 настай эмэгтэй ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ