Биберээс болж, хүүхдүүдийн шалгалт хойшилжээ
Дэлхийг тойрон аялах тоглолтынхоо хүрээнд хүүхэд, залуусын шүтээн болсон Канадын поп дуучин Жастин Бибер Шведийн нийслэл Стокгольм хотод тоглолтоо хийжээ. Тус улсын цагдаа нар түүний ажлын хэрэгцээнд ашигладаг автобусан дотроос хар тамхи илрүүлсэн байна. Шведийн цагдаагийнхан автобуснаас хар тамхины төрлийн бодис үнэртэхийг мэдсэн байна. 19 настай дуучин Лондонд болсон тоглолтын тайзны ард мансуурч, ухаан алдаад амьсгалах гэж тэмцэж байжээ. Ингээд түүнийг эмнэлэгт аваачсаныг папарациуд дурандаа буулгасан байна. Германд байхдаа тэрээр амьтан асрамжлах зөвшөөрөл аваагүй учраас тэжээдэг сармагчингуудаа үлдээсэн байна. харин Нидерландад байхдаа тэрээр алдарт Энни Фрэнкийн музейд доромж утгатай үг үлдээсэн гэдэг шүүмжлэлд өртөж байсан юм. Норвегит Бибер маш нэр хүндтэй байгаа бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн түшмэдүүд нь түүнийг ирэх сургаар дунд сургуулийн шалгалтын хуваарийг өөрчилжээ. Тиймээс дуучны фэнүүд нь шалгалтаа мартаад Норвегийн нийслэлд болох Биберийн тоглолтонд анхаарлаа хандуулж байна. Ийнхүү Жастин Биберийн Европт хийж байгаа аялан тоглолт адал явдлаар дүүрэн болж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ