Цаазлагдсан сэтгүүлчийн өс авна гэдгийг Цагаан ордон мэдэгдэв

{!!!right!!!}“Лалын улс”-ын (Ирак, Сирийн лалын улс) дайчид хоёр жилийн өмнө Сирид зэвсэгт дайчдад хулгайлагдсанаас хойш сураггүй байсан америкийн сэтгүүлч Жеймс Фоулийн толгойг цавчиж хөнөөсөн бичлэгээ олон нийтийн сүлжээнд байрлуулснаар дэлхий нийтийг цочирдуулаад байна.

Фоул цаазлагдахынхаа өмнө мэдэгдэл хийж, дараа нь түүнийг цаазлаж байгаа бичлэгийг хийсэн «A Message To America» дүрс бичлэг наймдугаар сарын 19-ний мягмар гаригт нийгмийн сүлжээнүүдэд гарсан.

“Дейли мэйл” сонинд дурдсанаар, лалын дайчид Иракаас цэргээ гаргахыг АНУ-аас шаардсан байна. Эс бөгөөс “Тайм” сэтгүүлийн бас нэг олзлогдсон сэтгүүлч Жоэл Сотлоффыг ална хэмээн сүрдүүлж байна. AFP агентлагийн гэрэл зургийн чөлөөт сэтгүүлч Фоул цаазлуулахынхаа өмнө хийсэн мэдэгдэлдээ өөрийн үхэлд америкийн эрх баригчдыг буруутгасан юм.

Тэр мэдэгдлийнхээ төгсгөлд америк хүн болж төрсөндөө харамсаж байгаагаахэлжээ.

Үүний хамт хамт Ассошиэйтед пресс агентлагийн уламжилснаар, АНУ-ын эрх баригчид дүрс бичлэг жинхэнэ эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Хэрвээ бичлэг үнэн бол, “америкийн гэм зэмгүй сэтгүүлчийг зэрлэгээр хороосонд” АНУ хатуугаар өшөөг нь авна гэдгээ Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кэйтлин Хейден мэдэгдсэн байна.

Хэрвээ Ирак дахь өөрсдийнх нь байрлалуудад агаараас цохилт өгөхөө АНУ зогсоохгүй бол Ойрхи Дорнод, арабын олон улсад америкчуудад халдана гэж лалын дайчдын төлөөлөгчидВашингтоны засаг захиргааг түрүүнд нь сүрдүүлж байжээ.

Иракт агаараас үр нөлөөтэй цохилт өгч, ингэснээр Мосул хотын ойролцоох стратегийн чухал даланд хяналтаа сэргээн тогтоох боломж олгосон тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 18-нд мэдэгдсэн юм. “Сүүлийн 11 өдөрт америкийн агаарын цохилт Эрбил хотын чиглэлээр урагшилж байсан лалын дайчдындавшилтыг зогсоож, террористуудыг ухраасан юм” гэж Обама Вашингтон хотод мэдээлэл хийхдээ хэлсэн байна.

“Ирак Сирийн лалын улс”бүлэглэлийн гишүүд 2014 оны зургаадугаар сард Иракийн умард болон баруун нутгууд руу давшилт хийж эхлэсэн юм. Тэд хэд хэдэн хотод хяналтаа тогтоож чаджээ. Наймдугаар сарын 3-нд лалын бүлэглэлийнхэн нефтийн хоёр томхон ордыг хяналтдаа бас авсан байна.

Тийнхүү АНУ-ын цэргийнхэн иракийн эрх баригчдад туслахаар болсон юм. Америкийн агаарын цэргийн хүчин лалынхны байрлалуудад олон арван удаа цохилт өгөөд байна.

Наймдугаар сарын 15-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоолж гаргаж, “Лалын улс”, түүнчилэн “Жебхат ан-Нусра” бүлэглэлүүдтэй холбоотой хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон юм. Энэхүү хар дансанд зургаан хүн оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ