Шарапова, Демитров харилцаагаа тунхаглав

Спортын салбарт дахин шинэ хосууд мэндэллээ. Удаан хугацаанд өөрсдийгөө хайр сэтгэлийн холбоогүй хэмээн зарлаж байсан спортын, тэр дундаа теннисны аваргууд болох ОХУ-ын тэргүүн теннисчин Мария Шарапова, Болгарын теннисчин Григор Демитров нар онцгой харилцаатай болох нь тодорхой болжээ. Испаний Мадрид хотноо болж буй тэмцээний үеэр дээрх хосууд өөрсдийн харилцаагаа тунхаглах шиг болов.

Өнгөрөгч мягмар гаригт Мадрид хотын гудмаар хөтлөлцөн явж, хүмүүсээс ердөө жийрхэлгүй, өөрсдийн дотно байдлаа зарлалаа. Хүмүүс тэднийг тохирсон хосууд хэмээн ам сайтай байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ