ДАШТ-ий цом эмтэрчээ

Дэлхийн аварга болсонтой холбогдуулан хийсэн баярын арга хэмжээний үеэр Германы шигшээ багийн хөлбөмбөгчид тэмцээний гол шагнал болох цомыг эмтэлчихжээ. Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вольфганг Нирсбах ингэж хэлснийг PR ONLINE иш татжээ.

Энэ арга хэмжээний үеэр дэлхийн аваргын цомноос жижигхэн хэсэг хэлтрэн унасан байна. Манай байгууллага цомыг сэргээн засварлана гэж Нирсбах батлан илэрхийлжээ. Хөлбөмбөгчдөөс чухам хэн нь цомыг гэмтээсэн, энэ явдал чухамхүү хэзээ ингэсэн нь одоогоор тодорхойгүй байна.

“Бид нухацтай, сайтар шалгасан, гэхдээ үр дүнд хүрээгүй” гэж Нирсбах мэдэгджээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дэлхийн аваргын жинхэнэ цомбиш, харин дууриамал цом гэмтсэн байна. Олон улсын хөмбөмбөгийн холбооны дүрмээр, эх хувийг тус байгууллагад хадгалдаг бөгөөд харин түрүүлсэн баг дууриамал цом авдаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ