Хятадад автобус дэлбэрч 43 хүн амиа алдлаа
Хятадын Хунань мужид томоохон дэлбэрэлт гарч 43 хүн амь үрэгдээд байна. Шатамхай шингэн дүүртэл ачсан ачааны машин дэлбэрсний улмаас дэргэд нь зогсож байсан автобус цохигдож шатсанаар ийнхүү 43 хүн амь үрэгдэж 6 хүн шархадсаны 4 нь хүнд бэртэлтэй байгаа аж.
Мөн дэлбэрэлтийн улмаас ойр хавьд байсан таван машин дэлбэрсэн байна. Эрх баригчид энэ явдлыг ямар нэгэн халдлага дайралт хэмээн үзэхгүй байгаа бөгөөд шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ