Цогцсуудыг эрэн хайсаар байна

Украины нутаг дэвсгэр, Донецкийн орчимд сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн Боинг-777 онгоцны хэрэг явдал үргэлжилсээр байна. Онгоцонд явсан 298 зорчигч бүгд амиа алдсан бөгөөд тэдний 200 орчмынх нь цогцсыг цуглуулж хэн болохыг нь таньж дууссан тухай CNN агентлаг мэдээллээ.

Цогцсууд ихэнх нь таних аргагүй болсон байсан тул ДНК-гийн шинжилгээ хийсэн байна.

ОХУ, Украин, Украины салан тусгаарлагчид онгоц сүйрсэн хариуцлагыг бие бие рүүгээ чихсээр байгаа бөгөөд олон улсын шинжээчдийг хэргийн газарт нэвтрүүлээд байна.

Ослын газарт салан тусгаарлагчдын зэвсэгт дайчид харуулд гарчээ.

Ослын газрын ойролцоо тосгоны ногооны талбайд хүртэл зорчигчдын цогцос цацагдсан байжээ.

Украины аврах албаныхан онгоцны хар хайрцгийг ойролцоо орших багахан нууранд шидэгдсэн байж магадгүй хэмээн хайж байна.

Харуулд гарсан салан тусгаарлагчдын цэргүүд

Онгоцны их бие унасан газар.

Украины аврах албаныхан тариан талбайн хаа сайгүй цацагдсан цогцсуудыг цуглуулна

Ослын газрын ойролцоох Донецк мужийн оршин суугчид зорчигчдын эд юмсыг цуглуулсан газарт хаанаас ч юм бэ цэцэг авчирч эмгэнэл илэрхийлжээ

Донецкийн БН улсын зэвсэгт дайчин

Онгоцны томоохон хэсэг бүрийн дэргэд зэвсэгт дайчид харуулд гарчээ.

Малайзын иргэний агаарын тээврийн төдийгүй Азийн нислэгийн компаниудын хувьцаа энэ өдрүүдэд навс унасаар байна.

Зэвсэгт дайчид

Уурхайчид аврах албаныханд туслаж байна

Украины аврах ангийнхан

Тариан талбайгаас олдсон цогцсуудыг замын хажуугаар эгнүүлэн тавьжээ

Ослын газрыг сониучирхан олон оршин суугчид иржээ.

Олон км газарт тэнгэрээс цацагдсан цогцсуудыг хайж, зөөх ажилд аврах ангийнханд тусласан уурхайчид амарч байна

Уурхайчид цогцсуудыг хайж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ