Украины тухай хамтарсан баримт бичиг боловсруулав

Украины байддлын тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулагын (ЕАБХАБ) тунхаглалд нэн даруй гал зогсоохыг уриалжээ.Тус байгууллагын дэргэд суугаа Оросын байнгын төлөөлөгч Андрей Келинтелевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлэгт оролцож хэлэхдээ ингэж мэдэгдэв.

“Энэ нь хямрал эхлэснээс хойш бидний хамтран боловсруулж чадсан Украинытухай анхны хамтарсан баримт бичиг гарцаагүй мөн. Нэн даруй зөвшин тохирч,бүх тал ажиглан, мөрдөх ёстой урт хугацааны үндсэн дээр гал зогсоох нөхцөл яаралтай бүрдүүлэх шаардлагатай тухай нэн чухал заалт ч тунхаглалд мөн анх удаа орж байна” гэж тэр тэмдэглэжээ.

“Саяхан болсон хэрэг явдлыг мөрдөн шалгах ЕАБХАБ-ын мониторингийн төлөөлөгчид, түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ивээлд ажиллах болон олон улсын бусад байгууллагын мэргэжилтнүүдийгнэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатайг тунхаглалддурдсан юм” гэж дипломатч хэлсэн байна.

Үүнээс гадна, “нисэх онгоц сөнөөсөн террористуудыг” буруушаасан үг, өгүүлбэрийг тунхаглалын эх бичигт оруулахыг хүссэн Украины саналыг ЕАБХАБ-ын нэг ч орон дэмжээгүйг Келин дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ