Доку Умаровын үхсэнийг Кадыров гэрэл зургаар баталжээ
{!!!right!!!}Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров алагдсан террорист Доку Умаров мөн гэх гэрэл зургийг Instagram-д тавьжээ.
“Харин одоо энэ хархыг амьд байгаа хэмээн итгэхийг хүсч буй хүмүүст бид түүнийг алагдсаныг харуулж болж байна. Умаров хэзээ ч дайчин эр байгаагүй.
Тэр дэлхийд болж буй бүхнийг өөрийн болгох талаар мэргэшсэн хүн байсан” гэж Кадрыров нийгмийн сүлжээнд бичжээ. Хүсэл зориг, эрч хүч, нэгдэл, нягтралын ачаар “Умаров, Басаев, Хаттабчууд” Чеченьд дахин хэзээ ч гарч ирэхгүй” гэж тэр дурдсан байна.
Доку Умаров үхсэн тухай мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон хүчний байгууллагын төлөөлөгчид өмнө нь удаа дараа няцааж байсан юм. Гэвч 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оросын аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортников Террорын эсрэг үндэсний хорооны хурал дээр хэлэхдээ, “түүнийг устгасныг” нотлосон юм.
Доку Умаров “Имарат Кавказ” байгууллагын толгойлогч байсан. Тэр 2011 онд “Домодедово”-гийн нисэх буудалд болсон дэлбэрэлт, 2010 оны Москвагийн метронд болсон дэлбэрэлт, 2009 онд “Невский эпспресс” галт тэргэнд болсон дэлбэрэлт зэрэг террорист ажиллагааг зохион байгуулсан гэдгээ хүлээж байсан юм.
Дээрэм тонуул хийж, хүмүүсийг хулгайлж, террорист ажиллагаа үйлдэж, одоогийн засаг төрийг түлхэн унагааж, үндэстэн хоорондын хямрал дэвэргэхийг уриалж байсан хэргээр түүнийг Оросын холбооны улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.
2010 оны зургадугаар сарын 23-нд АНУ Доку Умаровыг олон улсын террористуудын жагсаалтад оруулсан.
2011 оны гуравдугаар сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл түүнийг “Аль-Каида” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй террористуудын жагсаалтад оруулсан юм. 2011 оны тавдугаар сарын 26-нд АНУ түүний байгаа газрыг мэдэгдсэн хүнд 5 сая долларын шагнал өгөхөөр зарласан юм.
Умаров алагдсан байж магадгүй тухай мэдээ 2011 оны хавар нийтлэгджээ. Сунжиний районы захад явуулсан тустгай ажиллагааны үеэр тэр гуравдугаар сарын 28-нд алагдсан террористуудын нэг байсан байж болох юм хэмээн таамаглаж байсан билээ. Гэвч энэ мэдээг албан ёсоор нотлоогүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ