Сансарт илгээж буй бүх зүйлийг үнэрлэдэг шинжээч

Жорж Олдрич бол сансарт аяллын юмуу сансрын олон дахин ашигладаг хөлөг бүтээдэг мэргэжилтэн биш ч, НАСА-гийн нэн чухал даалгаврыг гүйцэтгэдэг мэргэжилтэн бөгөөд тус агентлаг түүний үнэрлээгүй нэг ч зүйлийг сансарт явуулдаггүй байна.

{!!!right!!!}Мастер-сниффер, түүнчлэн нэрт “Нострадамус” (Nostril-damus) болох энэ хүн сансрын хөлгүүдэд оруулдаг эд зүйлсийг зүгээр л үнэртсэнээр олон зуун сансрын нисэгчдийг хамгаалжээ.

Олдрич бүхнийг, тэр ч байтугай бусад хүнд ой гутмаар санагддаг тэр зүйлийг ч үнэрлэдэг байна. Хүүхэд байхаас нь түүний үнэрлэх чадвар гайхалтай байсан ч, энэ онцгой авьяасыг нь 40 жилийн өмнө л илрүүлжээ.

НАСА сайн дурын үнэрч хүмүүсийг хайж эхлэхэд тэр Уайт-Сэндс хотод гал сөнөөгчөөр ажиллаж байсан байна. Олдрич сансрын агентлагийнхны шалгалтыг торолгүй давжээ. Тэрмуксусийн, гааны, цэцгийн, эфирийн, камфарны, хурц болон ялзарсан гээд гол долоон үнэрийг тодорхойлох ёстой байж.

Тэр цагаас хойш Олдрич НАСА-гийн Вайт-Сэндсийн туршилтын лабораторид ажиллаж байгаа ажээ. Түүний ажил инээдэмтэй мэт санагдаж болох ч,аль хэр чухал вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг байна.

“Үнэндээ сансрын нисэгчид эвгүй үнэрээс болж өвчилж мэднэ” гэж Олдрич ярьдаг байна. Энэ нь үнэхээр тийм, 1976 онд зөвлөлтийн нэг сансрын нислэгийг зогсооход хүрч байсан бөгөөд яагаад гэвэл сансрын нисэгчид хөлөг доторх нэг муухай үнэрийг тэвчиж чадаагүй ажээ.

НАСА-гийн хамрын лабораторийн менежер Сюзанна Харперын хэлснээр, Олдричийн ажил сансрын нисэгчдийн хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой гэнэ. “Энд дэлхийд жишээ нь ванны өрөөнд юмуу сонгино хэрчихэд эвгүй үнэр гарахад, хаалга, цонхыг нээж үнэрийг гадагш гаргадаг.

Цэвэр агаар нь үнэрийг дарж арилгадаг, гэтэл сансрын станц юмуу хөлөгттийм агаар гэж байддаггүй. Тэнд дэлхийтэй адил хаалга, цонх онгойлгоно гэж байхгүй.

Энд дэлхийд бидний хийх ёстой зүйл гэвэл, бид сансарт ямар нэг шинэ үнэр явуулчих гэж байгаа юм биш биз гэдгийг мэдэх явдал юм, яагаад гэвэл тийм үнэр сансарт очлоо л бол, түүнээс сална гэж үгүй” хэмээн менежер тайлбарлаж байна.

Олдрич олон жил ажиллах хугацаандаа 780 гаруй материалыг үнэрлэсэн бөгөөд ойрын үед энэ ажлаа орхих бодолгүй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ