Казак эрийн хаяаг түшсэн “Монгол”-ын Бөртэ...

Оросын найруулагч Сергей Бодровын “Монгол”кино манай киночдын цөс цусыг хөөргөж байсан нь саяхан. Нэг талаас Монголын түүхийг гуйвуулсан кино болсон гэдгээрээ манайхны уурыг хүргэсэн бол нөгөө талаас Чингисийн Бөртэд гайхалтай ховор төрхтэй эмэгтэйг олж чадсанд нь атаархсан найруулагчид бий. Ямартаа л “Монгол”кино нээлтээ хийсний дараанайруулагч Доржийн Золбаяр “... Ийм гайхалтай төрхтэй эмэгтэйг монголын найруулагчид өөрсдийнхөө бүтээх “Чингис”-ийн Бөртэ-д тоглуулж чадсангүй алдчихлаа...” хэмээн харамсангуй ярьж байсан юм.

Тэгвэл Бөртэ үжиний дүрд тоглосон Чулууны Хулан хэмээх бүсгүй бодит амьдрал дээр ч “харь” сонголт хийсэн юм. Юу гэхээр Ч.Хулан одоо Казахстаны Алма-Ата хотод амьдардаг бөгөөд “Монгол” кинонд туслах найруулагчаар ажилласан Naryn Igilik хэмээх Казахстаны найруулагч залуутай гэр бүлийн амьдрал зохиожээ.

За харин ховор монгол төрхтэй түүний талаар илүү дэлгэрэнгүй танилцуулахад, 1985 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн бөгөөд хоёр эгчтэй, айлын бага охин аж. Ч.Хулангийн аав нь жолооны багш мэргэжилтэй, харин ээж нь инженер мэргэжилтэй хүн юм байна.

-Ч.Хулан зөвхөн жүжигчин биш. Найруулагч мэргэжлийг эзэмшээд байгаа юм билээ. Тэр 2008-2009 онд“Cinema Hotel Corporation” компани, найруулагч Ануар Райбае-ын “ Лаве” кинонд найруулагчийн туслахаар ажилласан бол 2010 онд “Kazakhfilm” & “Alemstudio” компаниудын хамтарсан, найруулагч Асиа Сулеева болон Ануар Райбае-ын “Женіс семсері” кинонд найруулагчийн туслахаар ажиллажээ. Мөн “Kazakhfilm” & “Office 111-t” film компаниудын хамтарсан, найруулагч Ермек Турсунов-н “Далады дары із” кинонд найруулагчийн туслахаар ажилласан гэхчлэн хэд хэдэн уран бүтээл байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ