БНАСАУ баллистик пуужингийн туршилт хийжээ
БНАСАУ Өмнөд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг давж гарах боломжийг шалгах зорилгоор пуужингийн туршилтыг нууцаар амжилттай хийжээ.
Японы Киодо агегнтлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
No-Dong гэх пуужин Японы нутаг дэвсгэрийн хаана ч байгаа байг сөнөөж чадна. Мөн эдгээр пуужин гол нь тэнд байрласан АНУ-ын цэргийн эсрэг чиглэсэн юм гэж үзэж байна.
2014 оны гуравдугаар сард энэ пуужинг харвах өнцгийг өөрчилж, ингэснээр түүний нислэгийн алслалыгбарагцаалвал 650 км болгон багасгажээ. Шинжээчдийн дүгнэснээр,энэ тохиолдолд No-Dong пуужин байнд дөхөж очих үеийн хурд нь Өмнөдөд байгаа пуужингийн довтолгооноос хамгаалах “Патриот” төхөөрөмжийг амдан сөнөөхөд тун амаргүй болж байгаа аж.
Энэ нөхцөл байдлыг харгалзан, одоо Өмнөд Солонгос уг пуужинг хамгийн дээд хурдаа авч эхлэхээс өмнө тойрог замын дээд хэсэгт нь сөнөөж чадаххолын тусгалын зенитийн пуужин хийх ажилд ороод байна.
“Цэргийнхэн 40 гаруй километрийн өндөрт пуужин амдан сөнөөх чадвартайэх орны технологид суурилсан L-SAM систем бүтээхээр шийдэж, гадаадаас ийм систем худалдан авах бодолгүй байна” гэж Батлан хамгаалахын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. Энэ цогцолборыг бүтээхэд долоон жил шаардагдах бөгөөд 2023 юмуу 2024 онд цэргийнхний гарт очих аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ