Н.Алтанхуяг: Яамныхан та нар ямар өөдгүй арчаагүй юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хууль санаачлагчийн илтгэл болон санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Ч.Хүрэлбаатар гишүүн Ерөнхий сайдад хандан "Та нар өмнөх Засгийн газрынхаа баасыг цэвэрлэх гэж зүдэрч байна гэдэг, тэгвэл өөрсдөө жинхэнэ чацга алдчихаад сууж байгаа юм биш үү" хэмээн шүүмжиллээ.

Хариуд нь Ерөнхий сайд "Манай энэ аудитынхан шалгалт хийсэн юм бол яруу тод дуугаар хариулчихаач. Гэмт хэрэг хийчихсэн юм шиг л амандаа бувтначих юм. Чацга нь байна уу, баас нь байна уу, баас шээсээ яривал зөндөө юм ярина.

Жишээ дурдахад та нарын тэр 17 тэрбум төгрөгийн обьект байна шд, авч ч болдоггүй хаяж ч болдоггүй. Ард түмнийхээ эх орныхоо төлөө нэг л сүрхий ярих мөртлөө өөрсдөө баахан босдоггүй обьектууд хийж мөнгө угааж авчихаад одоо ингэж яриад суудаг шд.

Та нар ямар их сандардаг юм. Би зүгээр л хариулж байна. Хүрэлбаатараа надаас хариулт авмаар байна үгүй юу, яах гээд байгаа юм.

Чи хүнээс юм асуучихаад орилоод байхын юундаа сандардаг юм. Манай яамныхан хэлээд өгл дөө. Тэр төрийн албаныхан яагаад орон тоо нэмэгдсэнийг хэл л дээ сургууль баригдахаар багшийн орон тоо гарна, эмнэлэг баригдвал эмч нарын орон тоо нэмэгдэнэ гээд.

Ингээд юм яриулахгүймаа, за болье доо тэгвэл яахав. Хүрэлбаатараа өөрт чинь зөвлөгөө өгье. Юм асуусан бол хариултаа нэг минут сонсчихоод доромжилж гутаа л даа. Бид нар шиг 14 хоног бүхэн УИХ дээр ийм обьектийг төдөн төгрөгөөр тэгж барьж босголоо гэж тайлагнадаг Засгийн газар түүхэнд байхгүй шүү.

Бусад яамныхан ч тэр, цовоо цолгин дуугаар хариулчихгүй яасан арчаагүй, өөдгүй юм бэ. Асууж байгаа нь ч гэж хариулж байгаа нь ч гэж тэр. Та нар чинь гэмт хэрэг хийчээгүйм байгаа биз дээ" хэмээсэн юм.

А.Бүрэнтөгс

"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ