Төсвийн захирагчид гадаад томилолтын зардлыг хэтрүүлж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад танилцууллаа.

Тэрээр “2013 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийж хуульд заасан хугацаанд нь хүргүүлсэн. 2013 оны төсвийн жилийн онцлог нь урд онуудаас онцлогтой байсан. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь зарлагаа гүйцсэнгүй.

Төсвийн тасалдал нь НӨАТ-ын дутуу биелэгдсэнтэй холбоотой байна. Тайлангаа ирүүлсэн байгууллагуудын тэн хагас нь үйл ажиллагаа явуулаагүй байна.

Батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан зөрчил зарим яамдын төсвийн багцад хамаарах төсөв захиран зарцуулагчидтай холбоотой. Төсвийн ерөнхийлөн захирагчид гадаад томилолтын зардлыг хэтрүүлж байна. Орон сууцны хөнгөлөлт хавтгайрах шинжтэй боллоо” хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ