Газрын тухай хуулийг эргүүлэн татлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн гүйцэтгэлийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Мөн УИХ-ын дарга хуулийн төсөл татаж авч байгааг мэдээллээ.
Газрын тухай хуулийн төслийг татан авахаар “Газрыг гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг гадаадын иргэн, зарим аж ахуйн нэгжид ашиглуулахаар тусгасан мэтээр зарим этгээд яриа гаргасан тул төслийг Засгийн газар татан авахаар уламжилж байна.
Хуулийн төслийг Монголын ард түмэнд нээлттэй хэлэлцүүлснээр дахин өргөн мэдүүлнэ” гэжээ. Ингээд Газрын тухай хуулийн төслийг татан авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ