Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 06 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

- Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийаудитор А.ЗАНГАД танилцуулна.

2. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүнД.ОЮУНХОРОЛ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

3. Чөлөөт бүсийн тухай/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайдН.БАТБАЯР танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлынгишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

4. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:"ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ