Загварын дуулиант хосууд буруу “сигнал”-даад л...

Загварын ертөнцийнхнийг “толгой гэж олгой” гэх таагүй тодотгол дагадаг нь нууц биш. Магадгүй, хэлбэрт илүү ач холбогдол өгдөг салбар учраас ийн адлагдахад хүрдэг байж болох. Гэсэн ч энэ бол том салбар. Тэднийг олон нийт хардаг,өсвөр үеийнхэн үлгэрлэн дагадаг гэхчлэн лавшруулж харах ёстой болов уу. Түүнчлэн загварынхны хувийн амьдрал ч олны анхааралд байдаг. Ер нь бол модель бүсгүйчүүдийн тухайд цөөнгүй эрчүүдтэй нэр холбогдчихдог нь үнэн. Тэгвэл загварынхан дотроо ч хайрлан дурлалцаж, хагацаж салж, дахиад шинэ харилцааг эхлүүлсэн нь цөөнгүй байх юм.

Д.Болормаа & Баярсайхан

“Монгол модель” агентлагийн захирал, топ модель Д.Болормааг тайзан дээр аз одтой явж ирснийг хэн үгүйсгэж чадах билээ. Харин хувийн амьдрал, хайр дурлалын асуудал дээр од муутай нэгэн гэдгээ харуулсаар байна. Ганц хүүгийнхээ эцгээс хойш хэд хэдэн залуутай нэр холбогдсон ч, болж бүтсэн амьдралыг цогцлоож чадалгүй өдийг хүрсэн юм. Гэхдээ тэрбээрсэтгэлийг ньхөвсөлзүүлэн догдлуулж чадсан хайртай учирч явснаа ярих үедээ ярьдаг. Тэр нь ерээд оны дунд үеэр өөрөөсөө найм дүү эрлийз төрхтэй загвар өмсөгч Н.Баярсайхантай учир ургуулан нэг жил хамтдаа амьдарсан дурсгалт үе нь гэдэг. Н.Баярсайханы тухайд АНУ-ыг зорьсноор тэдний хайрын романсад цэг тавигдаж, топ модель Д.Болормаа өөртэйгөө нас чацуу эртэй амьдрал зохиосон ч бүтэлгүйтжээ. Тэгээд дараа нь“Raffless” буюу “Hartford institute”-ийн захирал Николь гэх эртэй дурлалцсан ч, тэдний харилцаа нэг их удалгүй төгссөн байдаг.

Ч.Содтуяа & А.Чингүүн

Загварын сайхан хос гэх тодотголыг яах аргагүй дагуулаад байсан А.Чингүүн, Ч.Содтуяа нарын хамтын амьдрал дуулиант салалтаар төгссөн билээ. Хэн хэнийгээ үгүйсгэсэн өнгө аястай ярилцлага хэвлэлээр ээлж дараалан өгч, гомдлын цангаагаа тайлж явсан тэд дундаасаа нэг охинтой. Охиноо өнчрүүлэн байж хөрөнгөлөг айлын хүргэн болсон А.Чингүүн хоёр дахь эхнэрээсээ хүүтэй болсон юм.

Тэгвэл сүүлийн үед Ч.Содтуяа, А.Чингүүн хоёрын салах болсон жинхэнэ шалтгааны тухай тэднийг мэдэх хүмүүс нь ярих болж. Тодруулбал, Ч.Содтуяагийн охины эцэг нь А.Чингүүн биш гэдэгт асуудлын учир байсан гэх. А.Чингүүн тэрийг нь мэдчихээд салсан гэх. Ямартай ч загварын сайхан хосын адармаатай амьдрал төгсгөл болж, тус тусынхаа мөрийг хөөсөн юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ