Мисс Г.Оюунгэрэл Хятадуудтай 100.000 еврогоор гэрээ байгуулав

“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл “Гоёл” наадам, “Торго” шоунаас бусад арга хэмжээнд тэр бүр үзэгдээд байдаггүй. Томоохон брэнд бүтээгдэхүүний сурталчилгаанаас өөрийг тоож хардаггүй

Хэзээ ч мөнгөний гачаалд орж үзээгүй энэ танхил бүсгүй зөвхөн өөрийнхөө үзэмж, сонирхлоор л хувцсаа тайлдаг гэж загварын бүсгүйчүүд атаархангүй ярьцгаадаг юм билээ. Одоогоос хэдэн жилийн өмнө гар утасны нэгэн компанитай 20,000 ам долларын гэрээ хийж, хагас нүцгэн зургаа зарах эрхийг худалдаж байсан

Солонгосын нэрт загвар зохион бүтээгч Андрей Кимтэй хамтран ажиллаж байхдаа тэрбээр Хятадын дотуур хувцасны алдартай брэндийн нүүр царай болж, хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Гэрээний нийт төлбөр 100,000 евро Манайхаар бол 200 гаруй сая төгрөг. Хэдийгээр Монгол моделиуд үнэ ханшаа өсгөж, тайзан дээр гарахын тулд багагүй мөнгө нэхдэг болоод байгаа ч Г.Оюунгэрэлийн хэмжээний гэрээг нэг компанитай байгуулж чадаагүй л байгаа юм. Монголын дотуур хувцас борлуулдаг“GB” брэндтэй хоёр гурван каталог дээр хамтарч ажиллаж байсан, бас хятадуудтай өндөр үнэ хөлсөөр гэрээ байгуулсан энэ бүсгүй УИХ-ын гишүүн Бадамсүрэнгийн хүү Бадрахтай нэг гэрт орж, үрийн зулай үнэрлээд удаж байна.

Ө.Око

СЭТГЭГДЭЛ БИЧИХ