Модель С.Төгсийн шинэ найз залуу Сүбээдэй: Хайрлана л гэсэн бол хайрлана
Загварын ерөнцийнхөн дундаа сайхан хосууд гэгдэж явсан модель С.Төгс, Эрдэнэцогт нар салаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
С.Төгсийн хувьд шинэ найз залуугаараа мөн л модель залууг сонгоод байгаа.
Тэгвэл түүний шинэ болон хуучин нөхрийн хооронд ширүүхэн маргаан өрнөж эхэлсэн бололтой. С.Төгс болон хүүхэдтэй нь хамт авхуулсан зургаа постолсон Сүбээдэйд хандан Эрдэнэцогт "Хүүхдээс минь хол байгаарай" хэмээн хатуухан сануулаад авчээ.
Харин С.Төгсийн шинэ найз залуу Сүбээдэй "Хайрлана л гэсэн бол хайрлана" хэмээн цахим хуудсаараа зарласан байна.
С.Төгс мөн шинэ найз залуу болон хүүхдийнхээ хамтдаа унтаж буй зургийг постолж, "Хэлхэлдэж байгаад унтаад өгнө. Хэлхэлдэж байгаад буугаад ирнэ. Уурлахын аргагүй хоёр хүн" хэмээн постолж, аз жаргалаа гайхуулан экс нөхрийнхөө шарыг малтаад авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ