Филипп Киркорв анх удаа хүүхдийнхээ зургийг нийтлэв
Оросын алдарт дуучин Филипп Киркоров 2011 оны эцсээр анх удаа аав болж байсан. Тэрбээр охиныхоо тухай мэдээлэлд нэлээд хаалттай ханддаг бөгөөд өнөөг хүртэл зургийг нь нэгн ч удаа олон нийтэд дэлгэж байгаагүй.Харин Киркоров төрсөн өдрөөрөө Твиттер хуудсандаа охин Алла-Викториа, хүү Мартиныхаа зургийг нийтэлсэн байна. Тэрбээр анх 2011 онл аав болсон билээ.
Түүний охиныг Алла-Викториа гэдэг бөгөөд Америкт тээгч эхээс мэндэлсэн ажээ. Түүний дараагаар өнгөрсөн онд мөн тээгч эхээр дахин хүү төрүүлүүлсэн билээ.Киркоров хүүдээ Мартин хэмээн нэр хайрлажээ.Анх удаа хүүгийнхээ зургийг танилцуулж байгаа дуучин “Хүүхдүүд минь хамгийн том аз жаргал” гэж бичжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ