Паттинсон: Намайг сайхан залуу гэдэг ч...

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон Австрали улсад “The Rover” киноныхоо нээлтийн үеэр Кристен Стюартд одоог хүртэл хайртай гэдгээ олны өмнө зарласан байна.

Тэрээр “Би Кристенд хайртай. Охидууд намайг сайхан залуу гэдэг боловч би түүний нүдэнд тийм ч сайхан харагддаггүй бололтой, тэр намайг тоохгүй байна” хэмээн жүжигчин залуу сэтгүүлчдэд ярьжээ.

Тэд “Бүрэнхий” кинонд гайхалтай хосуудын дүрийг бүтээсэн төдийгүй цувралын эхний анги гарсны дараа үерхэж эхэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байсан. Гэсэн ч тэд өнгөрсөн оны эхээр салцгаасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ