“Буян” Жагаагийн экс амраг шинэхэн хайртайгаа учирснаа зарлав
Цагтаа баян хүн л гэвэл Буянгийн Жаргалсайхан гэж боддог байв. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур, хар залуугаасаа жийнс оёж, ганзага үүрч баялгаа бүтээсэн.
Ноён Б.Жаргалсайхан шударга нь ч дэндсэн нэгэн. Ямартаа л сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хүний өөрийн 7 хүүхэд байна гэж байхав. Ингэхэд энэ эрхмийн олны өмнө ил гарсан ганц л хүү бий.
Тэр нь анхны хүү Илья. Орос ээжтэй, аавтайгаа усны дусал мэт адилхан хүү нэлээн хэдэн жилийн өмнө аавынхаа зохион байгуулсан нэгэн шоуны үеэр хэвлэлийнхний овоо хараанд өртөж, олонд танигдаж байлаа.
Тэгвэл Бу.Жаргалсайхан ноёнтны дараагийн гэргий нь Энхтогтох хэмээх эрхэмсэг бүсгүй байдаг. “Буян кашмер”-таа дизайнер хийдэг, нэг ёсондоо энэ компанийн ноён нуруу нь болсон бүсгүй.
Дараагийн гэргий Сэлэнгэ хэмээх бүсгүй. Стивен Сигалыг Монголд ирэхэд анх олны өмнө ил гарсан. Албан ёсны энэ 2 гэргийгээсээ гадна тэрээр “Эволюшн” хамтлагийн дуучин бүсгүйг ээж болгосон нь саяхных.
“ABBA” хамтлагийн дуунуудыг дуулж олны танил болсон “Evolution” хамтлагийн дуучин П.Өнөржаргал, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нар олон жил аргагүй амраг явсан нь эцэс болсон бололтой. Олон ч жил тэднийг амрагийн холбоотой хэмээн хэвлэлээр бичиж, хүүхдийнх нь зургийг ч дэлгэж байсан.
“Буян”-гийн Жагаагийн хүүг төрүүлсэн гэж хэл аманд орсноос хойш уран бүтээлээ түр завсарлаж, хэсэг хугацаанд олны хараанаас хол байсан П.Өнөржаргал албан ёсны нөхөртэй болж тун удахгүй нижгэр хуримын зар тарааж мэдэх нь. Тэрээр саяхан цахим хуудаснаа хайртаасаа бөгж бэлгэнд авч хайрандаа бялуурч яваагаа ч дуулгажээ.
Улсын филармонийн гоцлол дуучин болсон, шинэхэн хайртайгаа учирсан гээд тэрээр хувийн амьдралдаа ч хувьсгалын ажилдаа эрс өөрчлөлт хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ