Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон улсад нурууны мэс засал хийлгэн биеэ эмчлүүлээд эх орондоо ирлээ.
Эх сурвалжийн мэдээллээр ерөнхийлөгчийн эрүүл мэнд маш сайн болсон бөгөөд ажилдаа ороход бэлэн болсон. Тэр байтугай Японд эмчилгээ хийлгэх хугацаандаа ч олон үр бүтээлтэй гэрээ хэлцлүүдийг бүтээсэн аж.
Тэрээр Монголын ард түмэнд зориулж Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хамгийн орчин үеийн оношлогоо, эмчилгээний 200 ортой эмнэлгийг байгуулах ажлыг эцэслэн шийдсэн нь монголчуудын хувьд онцлох чухал мэдээ байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ