П.Шүүдэрцэцэг: Чи бол хамгийн хөөрхөн, ухаалаг, эрхэмсэг, гайхалтай төгс эмэгтэй шүү гэж өөртөө хэлдэг

“Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “9009”, “Би эмэгтэй хүн”, "Ану хатан" зэрэг кинонуудад тоглож, чамгүй жүжигчин болохоо харуулсан мисс, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэг хамгийн сүүлд " Анирлагч" кинонд тоглосон билээ. Оюутаны ширээнээс гараагүй ч амжилт бүтээлээр дүүрэн яваа бүсгүйтэй хэдхэн хором хүүрнэсэнээ та бүхэнд хүргэе

-Одоо ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор яг ажиллаж байгаа уран бүтээл гэхээсээ илүү хичээлдээ анхаарлаа хандуулаад явж байна. Гуравдугаар курст орчихоод сургуулиасаа хөөгдчихмөөргүй байна шүү дээ. Ер нь хэд хэдэн уран бүтээлийн саналууд ирсэн. Хавраас сургууль амрахаар тэр дундаас таалагдсандаа ороод тоглох байх.

-Хамгийн сүүлд "Анирлагч" кинонд тоглосон. Дүрээ хэрхэн авсан бэ?

-"Анирлагч" киноны зохиол нь надад маш их таалагдсан. Хүн байгаль эхтэйгээ холбоотой байдаг. Байгаль хүн хоёрын шүтэлцээ, сайн муу, сайхан муухай, өшөө хорсол, атаа жөтөө, аз жаргал, баяр баясал гээд бүхийл талыг харуулахыг зорьсон бүтээл болсон. Хамгийн гол нь хүн юу тарина тэрнийхээ үр шимийг заавал хүртэнэ гэсэн утга санаатай кино. Муу үйл хийлээ гэхэд өөрт нь биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт хойч үед нь ирдэг гэсэн санаатай. Дүрийн хувьд бол Хунзаяа гээд хоёр охинтой айлын бага охины дүрд тоглосон. Миний эгчийг бол Хунсар гэдэг. Энэ дүрд жүжигчин Баярсанаа гэж охин тоглосон байгаа. Орост сургууль төгсөөд ирсэн маш мундаг чадварлаг охин байдаг. УДЭТ жүжигчин Баясгалан эгч миний ээжийн дүрд тоглосон. Энэ хүнтэй хамтран тоглосондоо маш их баяртай байгаа. Дүрээ сайн гаргахын тулд өөрийнхөө хүч чадлыг чадах чинээгээрээ дайчлаж ажилласан.

-Кинонд тоглож байх үеийн хөгжилтэй зүйлүүдээс одоо хамгийн тод үлдсэн зүйл юу вэ?

"Анирлагч" кинон дээр маш олон сэтгүүлчид яриа авсан хэрнээ яг энэ асуултыг ерөөсөө асуугаагүй. Энэ асуултыг асуугаасай гэж бодоод байсан юм. Маш олон хөгжилтэй явдлууд тохиолдож байсан. Хамгийн хөгжилтэй явдал нь би кинон дээр жирэмсэн болдог. Урьд нь жирэмсэн болж үзээгүй болохоор надад алхаа гишгээ, суудал гээд бүх зүйлийг мэдэхгүй байсан. Тиймээскино зураг авалтгүй байсан ч хиймэл гэдэстэйгээ явж дасгал сургуулилт хийж дүрдээ илүү сайн орохийг хичээсэн. Гэтэл бид нарын буудалсан буудлын эгч намайг жирэмсэн гээд бодчихсон. Нэг өглөө эрт нүүрээ цэвэрлээд сууж байтал өрөө цэвэрлэх гэж орж ирэхдээ “Шүүдрээ чи ихэр юм уу” гэж асуусан.Би гайхаад “Та юу яриад байнаа би л байна шүү дээ” гэсэн чинь "Үгүй чи чинь төрчихсөн юм уу” гээд бөөн инээд болж билээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ