Таван настай хакер хүү олны анхаарлыг татаж байна
АНУ-ын Сан Диего хотын оршин суугч Роберт Девисийн хүү тоглоом тоглох гэж компьютер дээр суугаад аавынхаа Xbox-ын цахим хаягийг хакерджээ. Харин аав нь хүүдээ энэ тухай өмнө нь юу ч зааж өгч байгаагүй бөгөөд энэ бүхнийг хэрхэн хаанаас сурсныг мэдэхгүй байгаа гэнэ.
Хакер хүүг Кристофер Хассел гэдэг бөгөөд аавынхаа цахим хаягийг ашиглан интернэээр тоглоом тоглож багагүй мөнгө олсон гэнэ. Ингэхийн тулд тэрээр аппликейшнийг автоматаар бөглөж насаа нэмж бичжээ. Хүүгээс хэрхэн ингэснийг нь асуухад тэрээр хэрхэн интернэт орж тоглож байснаа харуулсан байна. Гэтэл түүний компьютер дээр хийсэн үйлдлүүд таван настай хүүхэд хийхэд тун амаргүй, хэцүү байсан гэнэ. Кристофер аавынхаа цахим хаягийнхаа нууц кодыг хэрхэн оруулж байхыг хэд хэдэн удаа харсан тухайгаа хэлжээ.
Түүний дараагаар аавыгаа эзгүйд хаягийг нь ашиглан тоглодог байсан аж. Харин аав нь өөрийнхөө нууц кодыг таван настай хүүхэд бүү хэл том хүн ч олж нэвтрэхэд амаргүй гэж хэлсэн юм. Тэрээр хүүгийнхээ энэ чадварт гайхаж байгаа ч түүнд их таалагдаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ