Амьд барби Луканова гэр бүлтэй болох бодолгүй гэнэ

Яг л барби хүүхэлдэй шиг царай зүс бие галбиртай Валериа Луканова хэмээх Украин эмэгтэй саяхан Оросын алдарт GQ сэтгүүлд гоо сайхны мас засал болон хувийн амьдралынхаа тухай сонирхолтой ярилцлага өгсөн байна.

Тэрээр олон удаагийн гоо сайхны мэс засал хийлгэсэн ч хэзээ ч арьсний өнгөө хувиргах аппарат хэрэглэхгүй гэдгээ хэлжээ. Аппаратны аргаар арьсаа борлуулах эсвэл цайруулах нь арьсний хорт хавдрын эхүүсвэр болж байгаа тухай ярьсан байна. Барби эмэгтэй хоол хүснээс илүүтэйгээр нар салхинаас энерги авч, түүгээр хооллох болсон талаараа ч мөн ярьжээ.

түүний гоо сайхны мэс заслуудаас илүүтэйгээр түүний хувийн амьдрал сонирхол татдаг. Тэгвэл үзэсгэлэт барби бүсгүй хэдийн амьдралаа төлөвлөсөн бөгөөд хүнтэй сууж, хүүхэд гаргахгүйгээр амьдрах бодолтой байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ