МУГЖ Т.Баясгалан нүүрэндээ мэс хүргэсэндээ харамсаж явна

Нэгэн үе зохиолын дууны гүнж хэмээгдэн олон сайхан уран бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялааж явсан МУГЖ Баясгалан гоо сайхны хагалгаанд орж гаднах төрхөө өөрчлөхөд ихээхэн мөнгө төгрөг зарцуулсан. Ямар ч дуучнаас дутахааргүй карьертай явсан дуучин бүсгүй Кёкүшюзан Д.Батбаярын эхнэр болж, хоёр хүүхэд төрүүлснээр уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа ба тэрбээр сүүлийн үед өөрийн гадаад төрхөндөө тун ч таагүй, гутранги явах болсон гэнэ.

Дуучин Т.Баясгалангийн хувьд хамар, уруулаа өөрчилсөн. Өнгөрсөн жил тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэнээ хэлье, хамар, уруулаа буцааж хэвэнд нь оруулсан. Тухайн үед найзууд маань хамраа өндөрсгөж, уруулаа янзлуулсан гэхээр нь сармагчин шиг дууриаж, ухаангүй үйлдэл хийж байлаа. Тэгээд л хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан юм. Харин саяхан буцааж хэвэнд нь оруулсан. Байгаа юм байгаагаараа сайхан. Хүнд элдэв засвар хэрэггүй юм билээ” хэмээн өгүүлжээ. Хэдийгээр тэр буцаж хэвэндээ орохыг хүссэн ч мэс хүргэсэн бие эргэж төрөлхийн төрхөндөө орохгүй байгаа нь мэдээж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ