Зургаан настай хэдий ч 90 насалсан мэт охин
Адалиа Рөүз гэх энэ охин зургаан настай ба ийм насны бүх л охидын адил дуулах, бүжиглэх, өнгө өнгийн хувцсаар гоёх дуртай гэнэ. Гэвч тэрээр анагаах ухаан тайлж чадахгүй байгаа хүнд өвчтэй нэгэн.
Зургаан настай хэдий ч түүний бие организм 90 настай хүнийх мэт. Маш ховор төрлийн өвчин хэмээн тайлбарлахаас өөрийг хийж чадахгүй байгаа ба Адалиа Рөүз охинд туслахаар олон хүмүүс хандивын аян өрнүүлж, түүний фэн дэмжигчдийн клуб хүртэл байгуулжээ.
Их Британийн Би Би Си телевизийн ярилцлагын цагаар Адалиа Рөүз охин уригдан оролцсон цагаас хойш дэлхий нийтийг гайхашруулж түүний фэн хуудас, фэйсбүүкт хандагчдын тоо гэрлийн хурдаар өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ