Месут Өзил том зорилго тавьжээ
Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийн хагас хамгаалагч Месут Өзил энэ улиралд өөрийн багтай хамт ямар нэг том шагнал хүртэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
“Би энэ багт ирээд 200 хонож байна. Ирсэн цагаасаа л хойш энэ гэр бүлд идээшсэн.
Тиймээс “Арсенал”-д ирсэн анхны улирлаа дор хаяж нэг шагналтай өндөрлүүлэхийг хүсч байна. Би талбай дээр эргэн гарахыг тэсэн ядан хүлээж сууна” хэмээн Өзил фэйсбүүк дэх хуудсан дээрээ бичжээ.
Өзил Аваргуудын лигийн 1/8-ийн шигшээгийн хариу тоглолтод “Бавария” багтай тоглох үеэр бэртэл авч, 3-6 долоон хоногийн туршид тоглохооргүй болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ