Баяртай Котошюү
Өчигдөр Хару башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд болж өнгөрсөн. Нэг ч унаагүй хошуучилж байсан хоёр аваргын нэг болох Харумафүжи озэки Какүрюүд ялагдсанаар Хакухо аварга тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэллээ. Мөн өчигдрийн онцлох үйл явдал нь сэкивакэ Котошюү зодог тайлахаа мэдэгдсэн явдал байлаа.
Мэргэжлийн сүмод өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан Болгарын сүмоч Котошюү 2002 онд анх барилдаж эхэлсэн бөгөөд 2006 онд буюу Асашёорюү, Хакухо нарын ноёрхлын ид үед тэдэнтэй хүчтэй өрсөлдөж озэки цол авч байсан юм. Түүнээс хойш озэки Котошюү хэмээн цоллогдсоор 2008 оны нэгдүгээр сарын башёд түрүүлснээр анх удаа европын бөх эзэн хааны цомыг хүртсэн явдал болсон юм.
202 см өндөр, 157 кг жинтэй Котошюү буюу Калоян Махлянов араасаа олон гадаадын бөхчүүдийг дагуулж сүмод хөл тавьсан нэгэн. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн озэки цолоо хураалган сүүлийн хоёр башё дараалан сэкиваке цолтойгоор барилдаж байсан Котошюү ийнхүү зодгоо тайллаа.
Болгарын жижигхэн тосгоноос гаралтай хүү нь алс холын Япон улсад очиж сүмогийн дэвжээнд цахиур хагалж буйг болгарчууд бидний монголчууд сүмочдоо хэрхэн бахархан дэмждэг билээ түүн шиг л бахархаж хүндэлж харсаар ирсэн аж.
Тэрээр сүмогийн дээд зиндаа болох макүчид 12 жил барилдахдаа 537 давж 337 унасан ба нэг удаа түрүүлсэн амжилт үзүүлсэн билээ. Сүүлийн хоёр жил дараалан бэртэл гэмтэл ихээр авч башё өнжиж улмаар озэки цолоо хураалгаснаар түүнийг Сүмогийн холбооноос зодгоо тайл хэмээн шахах болсон юм.
Махлянов нь японы иргэн болж япон эхнэр авсан бөгөөд Наран улсад үлдэж дэвжээний эзэн оякатабуюу дасгалжуулагч багш болон сүмодоо үлдэхээр шийдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ