Туркт twitter-ийг хаалаа

Турк улсад сүүлийн үед нийгмийг хамарсан эсэргүүцлийн давалгаан хүчтэй өрнөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сөшл сүлжээ болох Twitter-ийг блок хийж хаасан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Туркийн цахилгаан холбооны газраас тайлбар хийхдээ нийгмийг хамарсан үймээн самууныг далдаас идэвхжүүлэх нэг гол талбар бол twitter бөгөөд олон нийтийг турхирсан мэдээллүүд ихээр дамжуулж байгаа учраас ийнхүү түр хаасан гэжээ.

Туркийн олон нийтийн зүгээс ерөнхий сайд Таип Эрдоганы тэргүүлсэн Засгийн газарын эсрэг жагсаал цуглаан ихээр өрнөсөөр байгаа.

Мөн ерөнхий сайдын эсрэг ноцтой мэдээллүүд twitter-ээр дамжиж байгаа тул ийнхүү хаасан хэмээн шинжээчид үзэж байна. Турк улс 10 сая гаруй жиргээчидтэй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ