Алга болсон Боингийн "мөрөөр" орсон байж болзошгүй

Яг энэ цаг хугацаанд сураггүй алга болсон Боингийн эрэлд ямар нэг байдлаар ахиц гаргаж тун болзошгүй нэгэн үйл явдал өрнөж байна. Энэ нь Австралийн баруун өмнөд эргээс 2500 км-ын зайд илэрсэн үл мэдэгдэх хоёр обьектын эрэл юм.

Австралийн ерөнхий сайдын мэдээлснээр хиймэл дагуулаас авсан зурганд гарч ирсэн тус обьект онгоцны сэг байж болзошгүй хэмээн яаралтай нисдэг тэргүүд илгээгээд байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус районд эрэл хайгуулыг идэвхжүүлж байгаа бөгөөд 24 метр урттай обьект Боингийн далавч болон их биеийн хэсэг байж магадгүй хэмээн шинжээчид анхаарлаа хандуулж байна.

Хэрэв хиймэл дагуулын зурагт илэрсэн обьектыг олж чадвал эрлийн ажиллагаанд магадгүй эцсийн цэг хатгаж ч болзошгүй аж.

Хэрэв тэр обьект нь үнэхээр онгоцны хэсэг мөн бол Боинг 777-200 онгоц сүйрсэн нь баттай болох юм. Гэсэн хэдий ч хойд зүгийг чиглэн ниссэн онгоц яагаад өмнөд рүү эргэх болов гэдэг асуулт таавар хэвээр үлдэх билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ