Н.Номтойбаяр цэргийн албыг 90 хоног болгох саналтай байна

Ид суралцах, амьдралаа босгох үе дээрээ цэргийн алба хааж бүтэн нэг жилийг алдаж үеийнхнээсээ хоцорно гэх бодолтой иргэд олон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хугацаат цэргийн албыг 90 хоног хаадаг болгох санал дэвшүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхнаас НАМЗХ-г удирдах болсон билээ. НАМЗХ-ны шинэхэн удирдлага болох УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаяр ч өөрийн зүгээс шинэ санаачлагуудыг дэвшүүлж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан залууст уриалж байна. Тэрбээр өөрийн твиттертээ Цэргийн албыг90 хоног болгож цэргийн академик боловсролтой хослуулан 18-27 насны бүх иргэнийг хамруулах хуулийн төслийг боловсруулж байгаа дурьдан бичжээ.

Ингэхдээ одоогийн 1 жилийн хугацаат цэргийн албыг сайн дурын vндсэн дээр цалингийн урамшуулалтай, хөдөлмөрийн бодлоготой уяж бэлтгэж байх.Мөн 90 хоногт цэргийн хэргийн мэдлэг, Монгол Улсын Үндсэн хууль, Vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засаг, өв уламжлал, амьдрах ухаан зэргийг сургах нь зүйтэйг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ