Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахиад л Цэцэд дуудагдах нь
“Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр иргэн М.Төрбат өчигдөр Цэцэд гомдол гаргажээ. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний 158 дугаар тогтоолоороо Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Гэтэлтүүний энэхүү шийдвэр нь хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоосон атал өнөө хэр уг шийдвэрээ цуцлахгүй байгаа нь ийнхүү Цэцэд дуудагдахад хүргээд байгаа аж.
Говьсүмбэр аймгийн ИТХ 17 гишүүнтэй бөгөөд хуульд зааснаартөлөөлөгчийнбүрэн эрхтбөгөөд талаас илүү нь хуралдаанд байлцсанаар шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай. Түүнчлэн тухайн үед МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралд оролцох боломжгүйгээ өмнөх өдөр нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл ИТХ-аас Засаг даргыг томилох хуралдааныг есөн төлөөлөгчтэйгөөр хуралдуулснаар Л.Одсэрийг томилсон байдаг. Улмаар тэд энэхүү шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилсны дагуугүйцэтгэх засаглалын тэргүүн тэр даруйд нь баталжилсан юм. Гэтэл энэхүү процесс нь хуулийнхэд хэдэн тодорхой заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, Л.Одсэрийг томилохтогтоолыг гаргасан хуралдааныирц хуульд зааснаас дутуу байснаас гадна хуралдаанд оролцсон гэх есөн төлөөлөгчийн гурав нь /Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа/ ИТХ-ынтөлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон байсныг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооцчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл,Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрх гурван хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл аж.Нэг ёсондоо хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу хурлын төлөөлөгч биш хөндлөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсонхүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг Н.Алтанхуяг батламжилсан гэсэн үг. Ингэснээр түүний захирамж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрччихөөд байгаа юм. Иргэн М.Төрбат ийнхүү гомдол гаргаснаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус үйлдлийн талаарх алтан хошуу Үндсэн хуулийн Цэцэд зургаа дахиа хүрч байна.
Гэхдээ түүнд Цэцийн хуралдаанд дуудагдахгүй байх боломж бий. Өмнө нь тэрбээр Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль бусаар батламжилсан шийдвэр гаргасан бөгөөд энэ нь Цэцэд хүрч, асуудлыг хэлэлцэхээс нэг хоногийн өмнө гаргасан шийдвэрээ өөрөө цуцалж байсан удаатай. Ингэснээр тэрбээр өөрийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ удаад ч мөн гаргасан шийдвэрээсээ буцаж, өөрийнхөө хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрвөл түүнд Цэцийн өмнө гэм буруугүйн асуудлаа шүүлгэхгүй байх боломж бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ