П.Анужин: Би жижигхэн юм ярьж явдаг хүнтэй харьцахгүй
Сүүлийн үед телевиз үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй нэвтрүүлэг бол “Монгол тулгатны 100 эрхэм”. “Hero” энтертайнментийн энэхүү бүтээл гарсан цагаасаа олны хэл амны бай болсон. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг оруулж мөнгө авсан, хэн нэгэн бизнесмений сурталчилгааг хийсэн гээд л. Хамгийн сүүлд П.Анужинг “Түмэн хишигтэн” төсөлд ажиллаж байсан Л.Алтангэрэл гэх залуугийн санаачлан бичсэн зохиолыг хулгайlж нэвтрүүлгээ хийсэн гэсэн яриа гарсан. Тиймээс үнэн талаар П.Анужинтай уулзахаар утсаар холбогдоход “Би судлаач мэргэжилтэй учраас олон газар лекц уншихаас эхлээд уулзах зав тун муу байна” гэв. Утсаар хэдэн асуулт тавья гэж зөвшөөрүүлсний дагуу доорх асуултад тодруулга авсан юм.
-Яаруу байгаа болохоор чинь хоёулаа яриагаа шууд эхэлье. Л.Алтангэрэл гэдэг залуу таныг “Миний нэвтрүүлгийн зохиолыг хулгайлсан” гээд байгаа. Энэ үгийг олон хүн сонсоод гайхаж байна. Тиймээс та хариулт өгөөч...
-Би энэ тухай нэг сонинд ярилцлага өгсөн байгаа. Тиймээс дахиж ярьмааргүй л байна. Тэгээд ч наад яриа чинь тодорхой болчихсон шүү дээ.
-Яаж тодорхой болсон гэж...
-Манай нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар наад хүнтэй чинь уулзаад “Яагаад ийм яриа гаргаад яваад байгаа юм бэ” гэсэн чинь та нарын нэрийг барьж од болох гэсэн юм аа” гээд хээвнэгхэн хэлсэн гэсэн. Ер нь иймэрхүү явуургүй яриаг даамжруулах хэрэг байна уу даа.
-Явуургүй яриа юу гэдгийг нь бид сонсоод мэдэхгүй шүү дээ. Хамгийн гол нь энэ яриа үнэн үү, буруу юу гэдгийг нь л өөрөөс тань лавлаж асуух гэсэн юм...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ