Скарлет Йохансон удахгүй ээж болох нь
Жүжигчин Скарлет Йохансон хөл хүнд болсон талаар Нью-Йорк таймс сонин нийтэлжээ.
Өдгөө 29 настай Скарлет сэтгүүлч мэргэжилтэй, франц залуу Ромайн Дауриактай зургаан сарын өмнө сүй тавьсан бол одоо ийнхүү үрийн зулай үнэрлэхээр болжээ.
Тэд хараахан хуримын төлөвлөгөө гаргаагүй байгаа хэмээжээ.
Гэхдээ Скарлет өөрийн биеэр энэ мэдээллээ батлаагүй байгаа юм.
Скарлет Йохансон 2008 онд Райан Рейнолдстой гэр бүл болсон боловч тэд гурван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ